
10 дугаар сарын 01-ний өдөр хөшгөө нээсэн Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээний тоглолтууд үргэлжилж байна.
Энэ удаагийн лигийн талбайд эрэгтэй 10, эмэгтэй 8 багийнхан хурд хүчээ сорьж буй.
Бид энэ удаад лигийн тэмцээнд өрсөлдөж буй эмэгтэй багийн тоглолт тэр дундаа “Этүгэн ирвэсүүд” болон “Аудио М Винкс” багуудын тоглолтыг зорин очиж дараах мэдээ сурвалжилгыг бэлтгэлээ.
“Этүгэн ирвэсүүд” клубийн тухайд эрэгтэй баг М хөгжлийн лигт, эмэгтэй баг Үндэсний дээд лигийн талбайд өрсөлдөн, хурд хүчээ сорьж байгаа билээ. Тус клубийн хувьд Үндэсний дээд лигт 3 удаа финалдсан баг юм.

“Этүгэн ирвэсүүд” клубийн тамирчин, спортын мастер Ө.Индра: Бид бэлтгэлээ чамбайруулан хийвэл улирлын сүүл рүү яван чангарах байх


-Бид бэлтгэл сургуулилтаа бүр илүү сайн хийх шаардлагатай байна. Тэгээд цаашдаа санасандаа хүрч, хол явна гэдэгт итгэлтэй байгаа. Бэлтгэлээ сайн хийж байгаад л сүүлийн үе рүүгээ сайжрах байх аа.
Манай “Этүгэн ирвэсүүд” багийн бүрэлдэхүүний хувьд “Этүгэн” их сургуулийг төгссөн төгсөгч тамирчид бий. Дээр нь драфтаар М.Даваахүү маань орж ирсэн. Мөн “Аравт” багаас Ч.Халиун нэмээд нэг тамирчин хоёр маань орж ирээд ер нь багийн хүчийг зузаатгасан. Улирал дөнгөж эхэлж байна.
Дараа дараагийн тоглолтууд дээрээ улам сайжраад орж ирнэ ээ.


“Этүгэн ирвэсүүд” багийн ахлагч Б.Цасчимэг: Багт маань анх удаа эмэгтэй мэргэжилтэн гаднаас ирж дасгалжуулагчаар ажиллах болсонд баяртай байна
-Ерөнхийдөө манай багийн бэлтгэл яг жигдрээгүй байгаа. Манай баг дээр Иран улсаас сагсан бөмбөгийн эмэгэтэй мэргэжилтэн ирж, дасгалжуулагчаар ажиллах болсонд үнэхээр их баяртай байна. Бид дасгалжуулагчаа ирэхээр багийнхаа систем, бэлтгэлүүдэд илүү анхаараад чамбайруулаад явна гэсэн зорилготой.
Бид нарын хувьд эмэгтэй дасгалжуулагчтай ажиллаж үзээгүй. Тиймээс маш сонирхолтой санагдаж байгаа. Манай баг үлдсэн тоглолтуудаа бүгдэд нь хожил авна гэсэн зорилготой.
Маш чухал улирал эхэлж буй учраас бүх зүйлдээ бид нар багаараа сэтгэлээ зориулаад ажиллана аа л гэсэн зорилготой байгаа даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






