
Боловсролын сайл П.Наранбаяр өнөөдөр /2025 10.13/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Багш нарын ажил хаялтыг “хууль зөрчсөн, улс төржсөн үйлдэл” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргасан гэдгийг онцоллоо.
Мэдэгдлийг товчилбол,
-
Ажил хаялтын үндэслэл: Үйлдвэрчний эвлэл багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 10-р сарын 15-наас ажил хаялт эхлүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
-
Засгийн газрын санал: Ерөнхий сайдын зүгээс 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 25%-иар нэмэгдүүлж, 1 сая 850 мянга болгож, цаашид 3 жилийн хугацаанд 3.5 саяд хүргэх шаталсан төлөвлөгөөг танилцуулжээ.
-
П.Наранбаярын хэлснээр, ажил хаялт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчиж байгаа аж. Учир нь маргаан хөдөлмөрийн арбитрын шатанд байгаа энэ үед ажил хаялт зохион байгуулахыг хууль зөвшөөрдөггүй байна
-
Арбитрын шийдвэрээр: 10-р сарын 10-нд хөдөлмөрийн арбитрын тогтоол гарсан бөгөөд гурван арбитрч томилогдсон. Арбитрын ажиллагаа дуусаагүй байгаа тул ажил хаялт зохион байгуулах нь хууль бус гэж Боловсролын яам үзэж байна.
П.Наранбаяр “Багш нарын цалин нэмэх тал дээр бид адилхан байр суурьтай. Гэхдээ хууль зөрчиж, улс төржсөн ажил хаялт хийхийг бид дэмжихгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр ажил хаялт нь сурагчдын сургалтын хоцрогдол, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарууллаа.
Мөн, “94 мянган багш, ажилчдад 3.5 сая төгрөгийн үндсэн цалин олгоход 3.3 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ бол өнөөгийн төсөвт хүндрэл учруулна” хэмээн дурдав.







би бол онцгой дэглэм тогтоогоод нүүрс шаадаг гаруудыг баривчлааад хэд хоног хориод …ккк амархан л даа мөнгө бол бнааа бна