
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гарагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа 18 гишүүн саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлээд байв. Гэвч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар цөөн хэдхэн гишүүн саналаа хэлсний дараа Байнгын хорооны хуралдааныг даваа гараг хүртэл завсарлуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт товлоод байсан ч ирц бүрдээгүй тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хаах шийдвэр гаргалаа.
Байнгын хорооны гишүүдээс С.Зулпхар, М.Бадамсүрэн, Б.Хэрлэн нар хуралдаанд ирсэн бол С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нар ирсэн ч гарч явжээ.
Харин Байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаггүй гишүүдээс П.Сайнзориг, Б.Жавхлан нар ирсэн байна. Н.Номтойбаяр, О.Алтангэрэл нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан томилолттой байгаа тул ирцээс хассан аж..






