
Боксын ДАШТ-ний мөнөг, хүрэл медальт Л.Алтанцэцэг: Би боксыг ухаанаар тоглодог. Шатартай зүйрлэвэл ухаалаг нүүдэл
Энэ орчлонд хүн гэдэг амьтан нэгэн хэвийн амьдралаар товчхон хэлбэл урсгалаараа л яваад байвал хичнээн уйтгартай байх бол…
Хүн хэрхэн, яаж амьдрах амтдралын хэмнэлээ өөрөө л бүрдүүлэх болов уу. Сонирхсон дуртай спортын төрлөөр сонгон хичээллэх, эсвэл урлагийн чиглэлээр дуулаад л, бүжиглээд л, амьдралаа илүү өөдрөг, өнгөтэй болгодог гэлтэй.
Спорт үгүй бол бид ямар тамирчнаа, аль спортоо хөгжөөн дэмжиж, Монгол бахархал, омогшилыг мэдрэх байсан бол хэмээн бодогдож сууна.
Монголчуудын бахархал, ондоошил, төрөлхийн тэмцэгч, дайчин чанарыг харуулж, үзэгч хөгжөөн дэмжигчдээ омогшуулж байдаг тамирчдаараа бахархгүй байхын аргагүй.
Иймдээ ч тэдний амжилт, ялалт, бэлтгэл сургуулилтын үр дүн, хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулах, алдар гавьяаг нь дуурсгах зорилгоор “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгээ үзэгч, уншигч авхай та бүхний өмнө өргөн барьдаг билээ.
Шатрын спортоор анхлан хичээллэж байсан тэр жаахан охин өдгөө боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо оролцож, мөнгө, хүрэл медалийг зүүгээд эх орондоо ирсэн нь Монголын түүхэндээ анхдагч амжилт, ялалт билээ.

Энэ удаагийн дугаартаа боксын насанд хүрэгчдийн 2023 оны ДАШТ-ний мөнгө, 2025 оны ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэгийг хүндэтгэн урилаа.


-Сайн байна уу? Дэлхийн аваргын медалиа ихэрлүүлээд, хослуулаад ирлээ. Монголын боксын спортын түүхэндээ эмэгтэй боксчдоосоо дэлхийн аваргын медалиа ихэрлүүлээд ирлээ. Баяр хүргэе.
-Сайн, сайн байна уу. Энэ бол үнэхээр түүхийн одоо шинэ хуудас нээсэн гайхалтай амжилт байлаа. Би яг спортоороо 2012 оноос хойш хичээллэж эхэлсэн. 2015 онд Үндэсний шигшээ багтаа анх тамирчнаар орсон. Ингээд 2019 онд ОБЕГ-т харьяалагдаад “Аврагч” спорт хороонд тамирчнаар нэгэн эд эс нь болж орсондоо баяртай явдаг.
-Сая Английн Ливерпүүл хотноо болсон сонирхогчдын боксын ДАШТ-ний тухайд 2 жилийн өмнө Энэтхэгт оролцсон ДАШТ-нтэй харьцуулахад сэтгэлзүйн хувьд ямар байв?
-Саяны ДАШТ, Энэтхэгт болсонтой харьцуулахад сэтгэл хөдлөл, хүлээж авч буй байдал, тулааны талаар өөр байсан. Би өмнө нь 51кг-ийн жинд нэлээн хэдэн жил тоглоод, миний амжилт ерөөсөө гарч байгаагүй. Би 2013 онд авто осолд ороод маш хүнд бэртэл гэмтэл авсан. Энэ цгаасаа хойш хөл дээрээ босох гэж маш удаан, олон өдөр он цагийг шаардсан. Ингээд эцэст нь 2-36 жилийн дараа ослоос авсан бэртэл, гэмтлээ даван туулж, хөл дээрээ амжилттай босож чадсан. Боксын холбоо, ҮШБ-ийн хамт олон, тэр дундаа гэр бүл эмээ, аав, ээж маань надад маш их хүч, урам зориг өгсөн. 2023 онд би яг өөрийнхөө жингээ олоод 48кг-д оролцох нь оновчтой гээд холбооны дарга нар, багш нартайгаа ярилцаж байгаад, надад нэг боломж олгоод өгөөч гэсний дараа энэ жиндээ тулалдаж эхэлсэн. Тэгээд анхны эмэгтэй хошой медальтан болсондоо маш их баярлаж байна.
2 жилийн дараах ДАШТ бүр илүү их хөгжчихсөн байналээ.


-2025 оны ДАШТ-ний хамгийн хүчтэй өрсөлдөг хэн байв?
-Эхний тоглолтонд Туркийн дэлхийн аваргыг 5:0-ээр хожоод, хүрэл медалийн төлөө Японтой тоглосон. Тэр Японы боксчинд сая 11-р сард хожигдсон байхгүй юу. Сая хүрэл медалийн эзэн болоход, тэр үед анх Энэтхэгт мөнгөн медаль авчхаад уйлах сэтгэл хоёрын баяр хөөр, уйлаад гарч буй нулимс шал өөр байсан.(инээв) Миний дотор байсан бөглөөс маш их гарсан.


-Яг тулааны рингэн дээрх Л.Алтанцэцэг, заалны гадуурх Л.Алтанцэцэг хоёрын ялгаа бий юу?
-Тэмцээн дээр очихоор миний бодол санаа, гаргаж буй үйлдэл явц, шал өөр болчихдог. Шинэ Алтанцэцэг ч рингэн дээр олж хардаг. Хэн гэдгээ л яг тулааны рингэн дээр харуулах тэр мөч маш онцгой байдаг.
Бага зэрэг айдастай байдаг. Айгаад сандрахаараа би тэрнээс илүү зүйлийг хийгээд байдаг. Бичлэг болон бусад зүйлүүдийг ерөөсөө хардаггүй.




Л.Алтанцэцэг: Дэлхийгээс медаль хүртсэн ч, олимпийн аварга ч бай, ямар ч үед энгийн хүнээрээ байх нь хамгийн гоё юм билээ
-Тэр үед хэдхэн секунд дотор л тулааны тактикаа багш нартайгаа ярилцаж байгаад л, хослуулж хийдэг. Яагаад гэхээр би өөрөө шатар тоглодог болохоор хэдхэн секунд дотор л дараагийн цохилтоо хурдаг хийчихдэг гэх юмуу. Гэхдээ шатар тоглохдоо 2-3 нүүдлийн цаадахыг хардаг шүү дээ. Түүнтэй адил боксчин бас л ялгаагүй. Хэдийгээр тэгэж хардаг ч гэсэн бокс бол маш хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гар хөл, хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө яаж илүү тоглох тэр л цохилтыг нь гаргаад, буцаагаад яаж хариулт өгөх вэ? Тэр бодож нүүдэл хийж буй шийдэл нь чухал.





-Цэргийн байгууллагад эмэгтэй хүн ажиллаад, үүний зэрэгцээ спортоороо давхар хичээллэхийн хүнд, бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Хэцүү гэхээсээ илүү эмэгтэй хүн хамгийн их тэвчээртэй байдаг. Спортоор хичээллэж буй дүү нартаа хандаж хэлэхэд хүний нүдээр хараад биш, өөрсдөө энэ бэлтгэл сургуулилт нь ямар байдаг. Сонирхсон төрлөөрөө бэлтгэл хийхэд яг ямар мэдрэмж төрж байна. Биеэрээ ирж үзээд, анхан шатандаа суралцаад, энэ миний цаашид хичээллэх спорт мөн үү, биш үү гээд ялгаж хараад, хамгийн гол нь тууштай л байх нь чухал даа.


-Шатрын спортоор анхлан хичээллэж байсан охиныг тулааны спортоор хичээллэхэд тэр чухал нөлөө үзүүлжээ дээ. Хэн анхлан шатар тоглохыг зааж өгөв?
-Шатрыг манай өвөө зааж өгч байсан. Өвөө маань 2002 онд бурхан болсон. Би аавтайгаа шатар тоглож байгаад аавыгаа хожчихсон юм. Тэгсэн чинь аав уйлаад, яг яагаад уйлсныг нь мэдэхгүй байж байгаад, дараа нь ухаан ороод асуухаар өвөө чинь шатрын спортын мастер тамирчин байсан. Тэгээд миний охин өвөөгийнхөө зааж байгаагүй юмыг аль хэдийнээ сураад мэдчихсэн, аавыгаа ингээд мад хийгээд хожчихлоо гэж хэлж байсан. Би 2023 онд “Цодгор хүү” шатрын тэмцээнд ороод хүрэл медаль анх удаа авч байлаа.


Боксын спортоор хичээллэх явцдаа “Өдрийн тэмдэглэл” хөтөлдөг болсон
-Яг боксын спортын бэлтгэлийн зааландаа хувцастай цүнхээ үүрээд орж ирэх тэр мэдрэмж?
-Боксын зааландаа бэлтгэлийнхээ хувцастай цүнхээ үүрээд орох яг тэр мэдрэмж нэг тийм онцгой. Эхлээд жаахан шантарсан явж байгаад л, заал руугаа орох үедээ бүх юмаа мартчихдаг. Яагаад гэхээр бэлтгэлдээ тэр 2-3 цагтаа хамаг зүйлээ зориулна. Би яг энд л байх ёстой юм шиг, боксын спортгүйгээр өөрийн амьдралаа хэзээ ч хэрхэн яаж ч төсөөлөмгүй…


-Боксын рингэн дээрх жинхэнэ гал гарсан тулааныг шатрын нүүдэлтэй, яг тэр ухагдахуунтай зүйрлэн хэлбэл?
-Шатрын морь чинь үргэлж л нөгөө гуядаж, ингэж явдаг шүү дээ. Тэрэнтэй адилхан морь ямар чүед хүчтэй байдаг, хаашаа ч бол хаашаа нүүгдэнэ. Тийм учраас бүх зүйлд гэнэтийн цохилт орж ирнэ. Түүн шиг л хаанаас ч юу ч орж ирэх болохоор үргэлж анхааралтай байх, ноёныг ноёнгоор мадлуулахгүйн тулд ноёнгоо хамгаалдаг шүү дээ. Би бол яг л тэгэж боддог.


-Хэрхэн яагаад боксын спортыг сонгох болов, юу нөлөөлөв?
-Дорнод аймагт яг анх гараагаа эхэлж байсан. Тэнд байхдаа багаа насандаа нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Тэгээд эмэгтэй хүүхэд болохоор дээрэлхүү хүмүүсээс өөрийгөө жаахан ч гэсэн хамгаалах маягаар явж байгаад анх Төмөрбатаа багш дээрээ зорьж очин шавиар орж байлаа. Багш намайг тамирчин болно оо, миний охин, чи ирээдүйтэй, одоо олимп, дэлхийн медальтан болно гээд л гавьяатынхаа тэмдгийг надад их зүүлгэдэг байсан.


Ямар ч үед бүдэрч шаналсан үед босох чадвартай, тэгээд унаж, босж ирсэн үеүд бий. Багшийнхаа үгээр л тэгж босож ирсэн байх. Аав, ээж маань эмэгтэй хүүхэд тулааны спортоор дэмий гээд л дургүйцдэг байсан ч ганц эмээ маань л өөрөө энэ спортод дуртай байгаа юм чинь хорьж цагдахгүй явуулж л бай гээд маш их дэмждэг байсан.


Хоолоо олж идэх энэ миний л ажил. Энэ л спортоор би дээшээ ахиж, ирээдүй рүү тэмүүлж, амжилт ялалттай явах юм байна. Энэ л миний зогсох цэг, байх ёстой газар гэж бодож тасралтгүй боксын спортоороо хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хангаж явна даа.


-Амжилт, ялалтын ард баг хамт олон, багш дасгалжуулагч нар бий. Тамирчин хүний энэ бүхнийг мэдрэх, ухаалаг байх гол цэг нь тамирчны сахилга бат, бусдыг хүндэтгэх ухамсар юм болов уу?
-Төмөрбат багш манай зөвлөгч багш. Дараа нь Эрдэнэбаяр багш дээрээ ирж байсан. Бид чинь дандаа Дорнодын 3 багшийн түүхтэй л дээ. Одоо манай Отгондалай ах, Шинээ ах, Идэрээ ах, Идэрхүү ах гээд л бүгд Дорнодынхон. Тамирчдаас Эрдэнэтуяа, Шинэцэцэг гээд манай үеийнхэн. Эрдэнэцэцэг гээд манай Эрдэнэтуяагийн эгч нь бас Дорнод аймгийн анхны ганц эмэгтэй боксчин байсан. Энэ хэд маань намайг үргэлж дэмждэг. Би маш их баярладаг.


-Цаашдынх нь тэмцэн, уралдаанд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Юуны өмнө Баянмөнх ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Батнасан ахтай боксын холбооны хамт олон, Үндэсний шигшээ багийн хамт олон, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, гэр бүлийнхэн, найз нөхөд гээд үргэлж надад түшиг тулгуур болон дэмжиж тусалдаг, миний ард байдаг та бүхэндээ маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.





Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






