
Монголын тайзны урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, хүчирхэг дуу хоолой, уран бүтээлчийн гүн ухаанаар онцгой байр суурийг эзэлсэн дуучин Маралжингоо “Lucid Dream” нэртэй тоглолтоо 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19:00 цагаас ORISTUDIOS-д зохион байгуулах гэж байна.
Энэ тоглолт нь дуучны уран бүтээлийн шинэ шат, дуу хоолой, хөг аялгуу болон урлагийн үзэл санааг илэрхийлэх онцгой тоглолт байх юм.
Маралжингоогийн сэтгэлд хоногшсон хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдийг амьд хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр хүргэх бөгөөд үзэгчид түүнтэй хамт сэтгэл хөдлөл, уран бүтээлийн аялалд нэгдэх боломжтой.
Тоглолтын агуулга, тайзны найруулга, гэрэлтүүлэг, дуугаралт гээд бүх элемент нь мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн тайзны жишигт нийцүүлэн бүтээгдэж байгаа бөгөөд Монголд анх удаа туршиж буй шинэлэг тайзны засалт, дуу дүрсний интеграц бүхий immersive буюу үзэгчийг бүхэлд нь татан оролцуулдаг хэлбэртэй байх онцлогтой.
АМЬД ХӨГЖМИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ТОГЛОЛТ “Lucid Dream” тоглолтод Маралжингоогийн уран бүтээлийн оргил болсон сэтгэлд хоногшсон хит дуунууд болон өмнө нь олон нийтэд хүрээгүй шинэ бүтээлүүд хүрэхээс гадна залуу уран бүтээлчид оролцоно.
Түүний дуу хоолой, хөгжмийн найруулга, амьд хамтлагийн уянгалаг хөг аялгуу нийлж, үзэгч бүрийн зүрхэнд хүрэх сэтгэл хөдлөлийн аяллыг бүтээх болно. Мөн тайзны шийдэл нь уран зураг, гэрэл, дууны хослолыг ашигласан уран сайхны найруулгатай байх бөгөөд үзэгч бүр тоглолтын туршид “мөрөөдлийн орон зайд” хөвөх мэт мэдрэмж авч, урлагийн өөр түвшний туршлагыг мэдрэх юм.
Тоглолтын ерөнхий найруулагчаар Монголын тайз, дуу, дүрсний уран бүтээлчдээс бүрдсэн ORISTUDIOS-ийн мэргэжлийн баг ажиллаж, Dynamic хөдөлгөөнт бороо оруулдаг тайзны шийдэлтэй байхаараа онцлог юм.
Гэрэлтүүлэг, дуугаралт, visuals буюу дүрсний шийдлийг чадварлаг мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлж байгаа нь “Lucid Dream” тоглолтыг дэлхийн хэмжээний урлагийн бүтээл болгох зорилготойг харуулна.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Огноо: 2025 оны 10 дугаар сарын 18
- Цаг: 19:00
- Байршил: ORISTUDIOS “Ургах наран” хороолол
- Билет худалдаалах суваг: Portal.mn

Дуучин Маралжингоогийн “Lucid Dream” тоглолтын талаар мэдэх ёстой бүх зүйл:
12 настайдаа “Nature Sound” дууны дугуйланд суралцаж эхэлснээр түүний урлагийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Учир нь тухайн дамжаанд суралцаж байх үед найруулагч Г.Цоггэрэл түүнд жүжгийн дуу дуулахыг санал болгож, мөн дуучин Д.Болд өөрийн “B” продакшндаа орох хүсэлт тавьжээ. Тухайн үед Маралжингоо дуучин Д.Болдын дууны арын дуучнаар ажилладаг байсан ба 16 настайдаа продакшнд нь элссэн юм. Ингээд Номин талст хамтлагийн А.Хаянхярваа /Хаянаа/, дуучин К.Номинжин нартай хамтран 14 насандаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуулснаар олонд танигдаж эхэлжээ.
Маралжингоо бага наснаасаа л Шуберт, Дебюсси, Шопен зэрэг хөгжмийн зохиолчийн сонгодог аяыг сонсох дуртай хүүхэд байжээ. Түүнийг урлагт дуртай болоход сонгодог хөгжмөөс гадна аавынх нь нөлөөлөл их байсан гэдэг. Аав нь “AC/DC”, “Pink Floyd”, “Radiohead”, “Deep purple” зэрэг 1970-2000-аад оны рок хамтлагуудыг сонсдог, урлагийн талаар төсөөлж ярих дуртай нэгэн байв. Энэ нь Маралжингоогийн ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг сайжруулж, дуучин болоход ихээхэн нөлөө үзүүлжээ.
12 настайдаа “Nature Sound” дууны дугуйланд суралцаж эхэлснээр түүний урлагийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Учир нь тухайн дамжаанд суралцаж байх үед найруулагч Г.Цоггэрэл түүнд жүжгийн дуу дуулахыг санал болгож, мөн дуучин Д.Болд өөрийн “B” продакшндаа орох хүсэлт тавьжээ. Тухайн үед Маралжингоо дуучин Д.Болдын дууны арын дуучнаар ажилладаг байсан ба 16 настайдаа продакшнд нь элссэн юм. Ингээд Номин талст хамтлагийн А.Хаянхярваа /Хаянаа/, дуучин К.Номинжин нартай хамтран 14 насандаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуулснаар олонд танигдаж эхэлжээ.

АНХНЫ ЦОМОГ, АНХНЫ ТОГЛОЛТ
Тэрээр “B” продакшнд орсноос хойш хоёр жилийн дараа буюу 18 настайдаа “Миний ертөнцийн зүүд” гэх анхны цомгоо гаргасан билээ. Уг цомгийн продюсероор “B” продакшны захирал, дуучин Д.Болд ажилласан байна. Цомгийн зарим дууг Шоо (Опозит), Эгшиглэн зэрэг уран бүтээлчид хамтран дуулжээ. “Хүлээсэн учрал”, “17 нас”, “Миний ертөнцийн зүүд”, “Би нисэж явна” зэрэг нийт 10 дуу энэ цомогт багтсан ба тэр үедээ 7,000 төгрөгөөр борлуулагдаж байв.
Харин анхны бие даасан тоглолтоо 2017 онд “Хүлээсэн учрал” гэх нэртэй хийж байлаа. Тоглолтод Lumino, A Sound болон Чойжоо, Хишигдалай, Зоригт зэрэг дуучид уран бүтээлээ толилуулжээ.







