Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

СБД-ийн хөрөнгө оруулалтаар 6 дугаар сургуулийн 2002м.кв бүхий хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулжээ



Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар хороо 6-р сургуулийн 2002м.кв хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулсан байна. Иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэж боломжийг бүрдүүлж 496м гүйлтийн тартан зам, сагсан бөмбөгийн болон теннисний талбай, сүүдрэвч, сандал, хогийн сав, гадна талбайн гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ.




















