
БНХАУ-ын циркийн өлгий гэгддэг Учaо хотод болсон “Дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээн”-ий 20 дахь удаагийн уралдаанд Монголын залуу уран бүтээлчид амжилттай оролцлоо.
Монгол Циркус Энтертайнмент төвийн The “Mongol’s Team”-ийн Шидэх банзны үзүүлбэрээр оролцсон 17–18 насны уран бүтээлчид дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй өрсөлдөн “Хүрэл арслан” цомын эзэд болсон байна. Ийнхүү тэд уран бүтээлийнхээ гарааг хилийн чанад дахь нэр хүндтэй тэмцээнээс амжилт дүүрэн эхлүүлж, Монголын циркийн нэр хүндийг олон улсад дахин мандууллаа.

Тус багийн амжилтад дараах уран бүтээлчид болон мэргэжилтнүүд хувь нэмэр оруулсан байна.
• Продюсер: Б.Ариунболд
• Дасгалжуулагч, багш: У.Цэрэнбаатар
• Бүжиг дэглээч: Х.Хашхүү
• Бүжгийн багш: З.Цэцэн-Эрдэнэ
• Хөгжмийн зохиолч: О.Чинбат
• Дизайнер: Zoya Art
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар болон бусад дэмжигчдэд Монголын циркчид талархал илэрхийлжээ.






