Английн Манчестер хотод өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Сири улсаас гаралтай Их Британи улсын иргэн еврейчүүдийн сүмд мөргөл үйлдэхээр очсон иргэд рүү халдаж, 2 хүний аминд хүрч, 3 иргэнийг шархдуулжээ
Гэрчүүдийн мэдүүлснээр сэжигтэн сүмийн гадаа байсан иргэдийг машинаар дайрсныхаа дараа машинаасаа бууж, иргэд рүү хутга барин халдаж эхэлжээ.
Дуудлагын дагуу хэргийн газарт ирсэн цагдаа нар сэжигтнийг буудан хөнөөснөөс гадна уг алан хядах ажиллагааг зохион байгуулахад оролцсон хэргээр 30-аад насны 2 эрэгтэй, 60 орчим насны 1 эмэгтэйг баривчилжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг хэрэг явдал еврейчүүдийн шашны хамгийн том баяр болох Йом Киппурын баярын өдөр болсныг онцолж, Их Британи даяар үйл ажиллагаа явуулж буй еврейчүүдийн сүмдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн нэмэлт хүчийг дайчилсан гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: bbc.com






