
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-“Улс төрчдийн бие биеэ муулдаг асуудлаас болж төрийн үйл ажиллагаа тасрах ёсгүй. Цаашид энэ асуудал нь иргэдийн төрд итгэх итгэлийн асуудал яригдана. Тэгэхээр энэ асуудлыг эцэслээд тодорхой хариултуудыг Цадгаагийн ерөнхий газраас өгөөсэй гэж бодож байна.
Монгол ардын намын бага хурал дээр ч Б.Энхбаяр гишүүн орж ирээгүй ямар нэгэн тайлбар өгч гишүүдийн асуултад хариулаагүй өчигдөр болсон хяналтын ерөнхий хорооны хурал дээр мөн адил ирээгүй гэж сонссон. Б.Энхбаяр гишүүний хяналтын ерөнхий хорооны хуралд оролцох, тайлбар хийх боломж бололцоогоор хангасан боловч хуралдаанд оролцоогүй. Хяналтын ерөнхий хорооны хуралдаан 5-6 цаг үргэлжилсэн бас Б.Энхбаяр гишүүнийг хүлээсэн гэсэн.
Би хувьдаа үнэн бодит мэдээллийг сонсох дургүй байгаа юм байна, улс төрийн хэрэгсэл болгож ашиглах сонирхол байгаа юм байна гэж үзэж байна. Хэрэв Улсын Их Хурлын дарга гэмт хэрэгт холбогдсон юм бол томилгоо хийгдэх үед нь ярихгүй яасан юм. Улсын Их Хурлын дарга намын даргад өрсөлдөх гэхэд дээрх асуудлууд яригдсаныг санах хэрэгтэй.
Ялагдсан талын зүгээс дүрмийн бус тоглолт хийж хамгийн харамсалтай зүйл нь манай хуулийн салбар дээрх асуудалд гол тоглогч болоод хуулийн салбарыг асуудалтай хутгаж байгаа нь харамсалтай байна” гэлээ.






