
Афганистан улсыг удирдаж буй Талибан хөдөлгөөн их дээд сургуулиудад эмэгтэйчүүдийн бичсэн ном ашиглахыг хоригложээ. Шариатын хууль болон Талибаны бодлогод нийцэхгүй гэсэн үндэслэлээр 680 номыг сургалтаас хассаны 140 нь эмэгтэй хүмүүсийн бичсэн ном байгаа аж.
Түүнчлэн Жендер ба Хөгжил, Эмэгтэйчүүдийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, Эмэгтэйчүүдийн социологи зэрэг 18 хичээлийг заахыг хориглосон байна.
4 жилийн өмнө Афганистаны төрийн эрхэнд гарснаасаа хойш Талибан хөдөлгөөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах олон тооны хууль журам гаргасан билээ. Охидын сурах эрхийг боогдуулж, дунд, ахлах сургуульд мөн эх баригч, сувилагчийн мэргэжлээр сурахыг нь, харгалзах эр хүнгүй гадуур явахыг нь хориглосон билээ.
Хамгийн сүүлд л гэхэд Талибан хөдөлгөөний тэргүүн Афганистаны 10 гаруй мужийн интернэт сүлжээг тасалж, үүнийгээ иргэдийг ёс зүйгүй үйлдэл хийхээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC






