
Хамарын хийдэд энэ баасан, бямба гаригт болох “Тэнгэрийн хутагт” фестивалийн эхний өдөр буюу нөгөөдөр Гавж Д.Нямсамбуу “Бясалгал ба аз жаргал” сэдвээр лекц уншина. 3 төрлийн тайз засагдах ба тэрээр “Өргөн суварга” тайзан дээр лекц уншиж хэлэлцүүлэг хийх юм.
Тус арга хэмжээнд зориулсан тусгай вагон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд явах ба ирж очих вагоны зардал, вагондоо буудаллах эрх, 2 өдөр фестивальд оролцох тасалбар нийлээд 199 мянгаас эхэлж байна. Хувийн унаагаар очих хүмүүс 2 өдрийн тасалбараа 55 мянгаар худалдан авч оролцох юм. VIP тасалбарын сонголтууд мөн бий.
Энергийн төв рүү хамгийн хямдаар аялж, цогц хөтөлбөр бүхий 2 өдрийн фестивалд оролцохыг урьж байна.
Тасалбар авах: https://www.ticket.mn/event/2706






