
102 настай Кокичи Акүзава Японы хамгийн өндөр Фүжи уулын оройд гарсан хамгийн өндөр настай хүн болжээ.
Тэрээр, “Замынхаа дундаас больдог ч юм уу гэж бодсон. Орой дээр гарах маш хэцүү байсан гэхдээ найзууд маань надад урам зориг өгсөн. Олон хүн намайг дэмжиж байсан учраас шантралгүй даваад гарч чадлаа.” хэмээн ярьжээ.
Кокичи Акүзава Фүжи ууланд 70 настай охин Мотоэ, зээ охин, зээ охиныхоо нөхөр, ууланд авирагчдын клубийн 4 найзтайгаа авирсан ба түүний амжилт Гиннессийн Дэлхийн Дээд Рекордод бүртгэгджээ
Кокичи Акүзава 6 жилийн өмнө Фүжи уулын оройд гарч байсан ба энэ удаагийн авиралтаасаа өмнө тэрээр 3 сарын турш бэлтгэл хийжээ. Өдөр болгон үүрийн 5 цагт босож, өдөрт 4 цагийн алхалт хийж, 7 хоногтоо нэг удаа ууланд авирч байжээ.
Түүний хэлснээр ууланд авирахын хамгийн сайхан зүйл нь уулын оройд хүрэх явдал бус ууланд авирах явцад олон найз нөхөдтэй болдог явдал гэжээ.
Кокичи Акүзава хөдөлгүүр зохион бүтээгчээр ажиллаж байгаад сүүлд 85 нас хүртлээ малд үр шилжүүлэн суулгах ажил эрхэлжээ. Өглөөдөө ахмадын асрамжийн газарт сайн дураар ажиллаж, гэрээр зураг зурахыг заадаг тэрээр Фүжи ууланд 6 жилийн дараа дахин авирахад илүү хүнд санагдсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: The Guardian






