Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

АНУ-ын Миннеаполис хотод галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд католик сургуультай залгаа байрлах сүмийн гаднаас гал нээж, тухайн үед сүмд мөргөл үйлдэж байсан сургуулийн хүүхдүүдийг шархдуулж, 8 болон 10 настай хоёр хүүхдийн аминд хүрчээ.
Холбооны мөрдөх товчоо уг хэргийг дотоодын алан хядах үйл ажиллагаа, католик шашинтнуудын эсрэг үзэн ядалтын хэв шинжтэй гэмт хэрэг хэмээн тодорхойлон шалгаж байгаа аж. Халдлагыг үйлдсэн этгээд 23 настай Робин Уэстман нь хэргийн газар дээр өөрийгөө буудан хөнөөжээ.
Тэрээр 3 өөр төрлийн буугаар зэвсэглэсэн байснаас гадна цагдаа нар хэргийн газраас утаат тэсрэх бөмбөгийг мөн олсон байна. Халдлагыг үйлдсэн этгээдийн ээж нь тус сургуульд ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэртээ гарсан байжээ.






