Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер зодог тайлахаасаа өмнө 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон цөөн хэдхэн тамирчдын нэг болж, Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан 7 дахь тамирчин болжээ.
16 жил дараалан хамгийн өндөр орлоготой теннисчнээр нэрлэгдэж байсан Р. Федерер 2020 онд 106.3 сая ам.долларын орлого олж, дэлхийн хамгийн өндөр орлого олсон тамирчин болж байсан юм. 2019 онд спортын гутал, хувцас үйлдвэрлэдэг Швейцарын On Holding AG компанийн хувьцаа эзэмшигч болсноор түүний хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум ам.долларт хүрч, Р. Федерер алдарт Майкл Жордан, Мэжик Жонсон, Леброн Жеймс, Жүниор Брижмэн, Тайгер Вүүдс зэрэг спортын карьераа орхихоосоо өмнө тэрбумтан болсон тамирчдын эгнээнд багтжээ.






