Санаи Такаичи сүмо бөхийн олон зуун жилийн уламжлалыг эвдэх үү?

АНУ-д төвтэй Стратеги, Олон улс судалгааны төвийн мэдээлснээр Хойд Солонгос улс БНХАУ-ын хилээс 27 км зайд Хойд Пёнан мужид зэвсэгт хүчний нууц бааз барьж байгуулжээ.
Стратеги, Олон улс судалгааны төвийн тайланд Хойд Солонгосын эрх баригчид дээрх баазад хамгийн сүүлийн үеийн 6-8 ширхэг тив алгасах баллистик пуужингуудыг, хөөргөх төхөөрөмжийн хамт байршуулсан байх магадлалтай ба энэ нь зүүн Азийн орнууд болон АНУ цөмийн цохилтод өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
2019 онд АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж, удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын цөмийн хүчин чадал огцом өргөжсөнийг онцолсон юм.






