Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг Сингапур улсын тусгаар тогтнолын өдөрт зориулж хэлсэн үгэндээ хууль бусаар электрон тамхи борлуулсан хүмүүст хар тамхи, мансууруулах бодис борлуулсан этгээдүүдэд ноогдуулдагтай адил шийтгэл оногдуулна гэжээ.Ерөнхий сайд Лоуренс Вонг, “Өнөөдрийг хүртэл бид электрон тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн, худалдан авсан, худалдсан хүмүүст торгууль төдийхнийг ноогдуулаад өнгөрдөг байсан. Тэгвэл цаашид ийм зүйл болохгүй.” хэмээн эрүүл мэндэд хортой бодис агуулсан электрон тамхи борлуулсан этгээдүүдийг хорих ялаар шийтгэдэг болно гэжээ.Түүнчлэн электрон тамхины хор уршгийн талаар ард иргэдэд таниулах ажлуудыг эхний ээлжинд ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, цэргийн албанаас хийж эхлэхээр төлөвлөсөн гэжээ. Сингапурт электрон тамхийг 2018 онд хориглосон ч электрон тамхийг хууль бусаар хилээр давуулан оруулж ирж, борлуулах явдал байсаар байгаа аж.Тус улсад хууль бусаар орж ирж байгаа электрон тамхинуудын ихэнх нь донтуулдаг, хортой бодисын найрлагатай байгааг Сингапурын төрийн тэргүүн онцолжээ. Тэдгээрийн нэг нь түргэн хугацаанд мэдээгүйжүүлэгч этомидат гэх бодис бөгөөд уг бодисыг эмнэлэгт эмчийн хяналтгүй хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай юм.Ерөнхий сайд Л. Вонг, “Электрон тамхи буюу вейп нь өөрөө зүгээр савлагаа юм. Гол аюул нь тэр савлагаа дотор байгаа бодисууд юм. Өнөөдөр этомидат гэж бодис яригдаж байна. Цаашид электрон тамхинууд үүнээс ч илүү хүчтэй, аюултай бодис агуулж эхлэхийг үгүйсгэхгүй.” гэжээ.






