
Эмэгтэй ариун цэврийн өрөөгөө төрөл, төрлийн ариун цэврийн хэрэглэлээр “цэнэглэсэн” рестораныг “Цайны цаг” булангаараа онцолж байна.
Бичлэгийг энд дарж үзээрэй.
CIAO CIAO рестораны менежер Г.Маралмаа “Манай ресторан 2022 оны арван хоёрдугаар сарын 18-нд байгуулагдсан. Манайхаар үйлчлүүлж буй болон гудамжаар явж буй хүмүүст ч бид ариун цэврийн өрөөгөө дуртай ашиглуулдаг. Тулгарсан асуудал байвал орж ирээд шийдэх бүрэн боломжтой. Энэ утгаараа бид шинэ соёлыг түгээж буй. Энэ санаачилгыг захирлынх. Манай захирал Э.Галбадрах гэж хүн бий. Байнгын үйлчлүүлэгч нар маань хамгийн таатай байдаг. Ариун цэврийн өрөөнөөс шалтгаалан манайд үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг. Хэчнээн гоё хоол, орчинтой байгаад зарим газрын ариун цэврийн өрөө нь муухай байдаг. Тэгэхээр хүн хоол идэхэд дор хаяж нэг цаг зарцуулна, ариун цэврийн өрөө орох хэрэгцээ гарна. Хэрвээ ариун цэврийн өрөө нь муухай байвал тухайн хүнд таагүй санагддаг шүү дээ” хэмээв.
Энэхүү ресторан нь Төрийн ордны баруун ард байрлалтай юм.
Ш.Бүжинлхам






