
Sony Pictures Animation студийн бүтээсэн “K-Pop Demon Hunters” хүүхэлдэйн киноны гол баатрууд, хүн төрөлхтнийг чөтгөрүүдээс аврагч охидын Huntr/x к-поп хамтлагийн дуулсан Golden нэртэй дуу Billboard Hot 100 чартыг тэргүүлжээ.
Netflix стриминг үйлчилгээний хамгийн олон үзэлттэй кинонуудын 4-т бичигдэж, рекорд тогтоосон тус хүүхэлдэйн киноны дуу Billboard чартыг тэргүүлсэн 9 дэх к-поп дуу, эмэгтэй уран бүтээлчдийн дуулсан анхны к-поп дуу болж байгаа аж.
Billboard сэтгүүлд бичсэнээр сонсогчид Golden дууг 8-р сарын эхний долоо хоногт нийт 32 сая удаа сонсжээ.
“K-Pop Demon Hunters” хүүхэлдэйн киноны найруулагчдын нэг Мэгги Кан, “Бусад хүүхэлдэйн кинон дээр ямар нэг дууг дүрсний ард дэвсэх, хоосон зайг нөхөх эсвэл үзэгчдийн сонирхлыг татах гэж нэмдэг бол “K-pop Demon Hunters” кинон дээрх дуунууд нь үйл явдалтайгаа салшгүй холбоотой юм.” хэмээн ярьжээ.
“K-Pop Demon Hunters” хүүхэлдэйн кинон дээр гардаг Huntr/x хамтлагийн өрсөлдөгч Saja Boys хөвгүүдийн/чөтгөрүүдийн к-поп хамтлагийн дуулсан Your Idol дуу Billboard Hot 100 чартын 8-д бичигджээ.
“K-Pop Demon Hunters” киноны дээрх хоёр дуу нь тус хүүхэлдэйн кино Netflix-ээр анх цацагдсаны дараахан АНУ-д Spotify чартад тэргүүлж, BTS, Blackpink зэрэг жинхэнэ к-поп хамтлагуудыг ардаа орхисон байна.
Huntr/x хамтлагийн гишүүдэд дуу оруулсан Ejae, Одри Нуна, Рей Ами нарын дуулсан Golden анх Billboard Hot 100 чартад 7-р сарын 5-нд 81-р байрт бичигдэн орж ирсэн аж.
Эх сурвалж: www.bbc.com






