
Бельгийн нийслэл Брюссель хотын удирдлагууд өмхий хүрэн ашиглан хархнуудтай тэмцэхээр төлөвлөжээ.
Хархнуудын тоо толгой олширч байгаа нь Брюссель хотод тулгараад буй томоохон асуудлуудын нэг болоод байгаа ба үүнтэй холбоотойгоор тус хотын удирдлагууд хархтай тэмцэх комисс хүртэл байгуулжээ.
Харх нь өмхий хүрэнгийн идэш учраас мэргэжлийн харх устгагчид сургуультай өмхий хүрнүүд ашиглан хархнуудыг барьж, эсвэл хархны хавх руу хөөх арга хэмжээ авах аж. Хархнууд хавханд оролгүй зугтаж чадлаа ч өмхий хүрэнгийн үнэрнээс дайжих аж.
Брюссель хотын зарим дүүргүүд өмхий хүрнүүд ашиглан хархнуудтай тэмцэж байгаа ба хотын удирдлагууд уг арга хэмжээг хотын бүх дүүргүүдэд хэрэгжүүлэх санал тавьжээ.
Брюссель хотын хархны тоо толгой сүүлийн 10 жилд бараг 2 дахин нэмэгдсэн ба тус хотын дулаан уур амьсгал нь харх үржих таатай нөхцөл болж өгдгөөс гадна айл өрхүүдийн гадна хүнсний хаягдлыг бордоо болгож хадгалах савнуудын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хархнуудын тоо нэмэгджээ.
Энэ оны 1-р сараас хойш Брюссель хотын хархтай тэмцэх комисс айл өрхүүдэд 600 гаруй удаагийн харх устгалын ажиллагаа явуулжээ.
Эх сурвалж: BBC






