
ДЦС-3 дээр томоохон хэмжээний осол болсон талаар мэдээлэл цахим орчинд цацагдаад буй билээ. Тэгвэл уг асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Засгийн газраас “ДЦС-3”-Т томилогдсон БЭТ Н.Тавинбэх:
– Өнгөрөгч зургаадугаар сарын 2 нд 50 мвт-ын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарч тоног төхөөрөмжийн байгууламж галд өртсөн томоохон хэмжээний осол гарсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газраас уг осолтой холбоотой шуурхай арга хэмжээ авч ослын дараах сэргээн босголтыг хариуцуулахаар Бүрэн эрхт төлөөлөгч томилсон байгаа.
- 1004 ажилтантай, 198 мвт-ын хүчин чадалтай стратегийн ач холбогдол бүхий өндөр насжилттай эх үүсвэр. Насжилт өндөр учир техник, технологийн саатал гардаг. Наймдугаар сарын 1 нд техникийн саатал гарсан байгаа
Энэ саатал анх удаа гарч байгаа юм биш. Энэ асуудыг онцгой дэглэм тогтоосон үед сенсаци үүсгэн дотроосоо мэдээлэл гаргаж буй нь туйлын зохимжгүй гэж үзэж байна. Сая гарсан гэмтлийг засварлах ажил эхэлсэн бөгөөд долоо хонгийн тодор дуусгахаар байгаа.
- Манай гэмтсэн зуух 50-аад жил ажилласан насжилт өндөртэй зуух байгаа. Жишээ нь өнгөрсөн өвлийн оргил ачааллын үеээр 15 яг энэ төрлийн саатал үүсэж байсан тухайн үед нь засварлаад явж байсан.






