
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар И-Баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлэл өглөө.
– Жилд дунджаар 1.2 их наяд баримт хэвлэгдэж байна. Үүнээс 45 хувь нь системд бүртгэгдэж байна. Үлдсэн хувь нь яагаад системд бүртгэгдэхгүй байна вэ гэхээр үнийн дүн бага, бүдэг хэвлэгдсэн гэх мэт шалтгаанаас үүдэн нийт хэвлэгдсэн И-Баримтын 55 орчим хувь нь системд бүртгэгдэхгүй байна.
Энэ асуудлыг шийдэхийн тулд И-Баримтыг иргэний ашигладаг банкны карттай нь холбох бүрэн боломж байгаа. Иргэний ашигладаг банкны аппликейшн дээр И-Баримтаа аль карттайгаа холбох талаар цонх үүсгээд иргэн зөвхөн идэвхжүүлэх товч даран картаа сонгож өгснөөр баримтаа автомаатаар бүртгүүлэх боломж бүрдэнэ.
Энэ ажил хэрэгжиж эхэлбэл хаягдаад байгаа баримтууд бүртгэгдэж эхэлнэ, сугалаанд хожиж магадлал өндөрсөнө, Цаасан И-Баримтыг халснаар 140 мянган мод хэмнэж байна гэсэн үг.
И-Баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил ирэх есдүгээр сард хэрэгжиж эхэлнэ. Гэлээ






