Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Дорнод аймгийн нэрийг тив, дэлхийд цуурайтуулж, Олимпын таеквондогийн спортод амжилт гаргасан “Хан оргил соёлз” клубийн 40 шилдэг тамирчдыг өнөөдөр (2025.08.05)-нд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ш.Ёл, БТСГ-ын дарга Б.Чимэддорж нар хүлээн авч талархал илэрхийллээ.


Тус клуб нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш таван жилийн хугацаанд 6–17 насны нийт 5000 гаруй хүүхдийг бэлтгэсэн бөгөөд тэдний олонх нь улс, бүс нутаг, тивийн хэмжээний тамирчид болсон байна. Тухайлбал:
- Монгол Улсын шүүгч – 1
- Улсын хошой аварга – 2
- Улсын аварга – 5
- Спортын дэд мастер – 22
- Дэлхийн таеквондогийн мастер ангилал – 44
- Цомын аварга – 8 тус тус тодорчээ.






