
Classic Duo System нь Жюү жицүгийн тэмцээний үндсэн төрлүүдийн нэг бөгөөд өөрийгөө хамгаалах хөдөлгөөний цогц үзүүлбэрийг хосоороо гүйцэтгэх тэмцээний хэлбэр юм. Энэхүү төрөл нь жин, хүйс үл харгалзсан, харин хамтрагчтайгаа уялдаа, техник, цагийн зохицол чухалчилдаг төрөл юм.
12 дахь удаагийн Чэнду хотод болох Дэлхийн наадамд анх удаа Para Duo Jiu-Jitsu төрөлд оролцохоор эрхээ авсан тамирчин Ганганмөрөнгийн Өлзийбат, дэмжигч тамирчин Лхаасүрэнгийн Олонбаяр нар хамтран эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тус наадам нь 2025 оны 8-р сарын 7–17нд БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдах бөгөөд 110 гаруй орны 4000 гаруй тамирчид 34 спортын төрөлд өрсөлдөх юм.
Монгол улсаас 5 спортын төрөлд 10 тамирчин Дэлхийн чансаагаар эрхээ авч оролцохоор болжээ.








