
НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн мэдээлснээр Газын зурваст 3 хүн тутмын 1 нь олон хоног юу ч идэлгүй, өлсгөлөнд нэрвэгджээ. Газын зурваст хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн цочмог дутагдал газар авч, 90 мянган хүн яаралтай эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсныг онцолжээ.
Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт Газын зурваст хоол тэжээлийн дутагдлаас болж 9 хүн нас барсан ба ХАМАС-Израилын дайн эхэлснээс хойш Газын зурваст хоол тэжээлийн дутагдлаас болж 122 хүн нас баржээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 5-р сарын 27-ноос хойш Газын зурваст НҮБ-ын оронд Америкийн Gaza Humanitarian Foundation (GHF) байгууллага хүмүүнлэгийн тусламж тарааж эхэлснээс хойш 1000 гаруй палестинчууд хүмүүнлэгийн тусламж тараах явцад амь үрэгдсэн талаар дурджээ.
GHF байгууллагад гэрээгээр ажиллаж байсан Америк цэрэг Израилын зэвсэгт хүчнийхэн болон GHF байгууллагын цэргүүд хүнс тараах цэг дээр палестинчуудын эсрэг галт зэвсэг, их буу, миномёт, танк зэргийг ашиглаж, дайны гэмт хэрэг үйлдэж байхыг нь харсан талаараа ярьжээ.
Эх сурвалж: BBC






