
Монгол Шуудан ХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргээ хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрд шуудан, логистикийн үйлчилгээг хүргэсээр ирсэн бол Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран ухаалаг POS төхөөрөмж бүхий санхүүгийн цогц үйлчилгээг иргэдэд ойртуулж эхэлжээ.
Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
Шууданчдаараа дамжуулан санхүүгийн олон төрлийн шийдлүүдийг газар дээр нь, түргэн шуурхай хүргэх нь бидний хувьд алслагдсан бүс нутгийг эдийн засгийн идэвхтэй оролцогч болгоход хувь нэмэр оруулж буйн илрэл юм

Мөн Ард Санхүүгийн Нэгдэл манай орон нутгийн шууданчдад нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг Royal Enfield Himalayan 411 мотоцикл бэлэглэсэн бөгөөд шууданчид сайшаалтай хандаж байгаа юм.
Ард Кредит ББСБ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Тус байгууллага технологид суурилсан шийдлүүдээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацыг дэмжихэд зорин ажилладаг.


Монгол Шуудан ХК нь 100 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага юм. Улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй сүлжээг эзэмшдэг тус компани өнөөдөр иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүрээгээ байнга шинэчилж, өргөжүүлэн ажиллаж байгаа билээ.






