
Бангладешийн нийслэл Дакка хотод F-17 сөнөөгч онгоц осолдож, сургуулийн байран дээр унаснаас болж багадаа 27 хүн амь үрэгджээ.
Бангладешийн Зэвсэгт хүчний мэдээлснээр Дакка дахь Агаарын нисэх хүчний баазаас сургуулилт хийхээр хөөрсөн F-16 сөнөөгч онгоцонд механикийн талаас алдаа гарсан байж болзошгүй аж
Уг онгоцны ослын улмаас амиа алдсан иргэдийн дийлэнх нь хичээлээ тараад, хичээлээс гадуурх сургалтад хамрагдахаар хүлээж байсан хүүхдүүд аж.

Ослын улмаас багадаа 170 хүн гэмтсэн ба тэдгээрийн дийлэнх нь 10-15 насны хүүхдүүд аж. Эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй 50 гаруй хүн хүнд зэргийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгджээ.
Бангладешийн түр засгийн газрын тэргүүн Мухаммед Юнус ослын улмаас амиа алдсан иргэдийн цогцоснуудаас таних боломжтойг нь гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө, бусад цогцсыг нь ДНХ шинжилгээгээр хэн болохыг нь тогтооно гэжээ. Түүнчлэн иргэдээс эмнэлгийн ажилчдын ажилд садаа болохгүйг хичээж, шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт олноороо цугларахгүй байхыг хүсжээ.


Эх сурвалж: www.bbc.com






