
ЦУОШГ-аас 2025 оны 7-р сарын 21-нээс 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Энэ сарын:
- 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
- 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:
- 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар
- 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
- 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
- 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 25-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
- 26-нд Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар
- 27-нд нутгийн зарим газраар
- 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
- 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан.
Говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +34…+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22-23-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.






