
Өрөг.мн Герман улсаас Дэлхийн оюутны зуны Универсиад ХХХII наадмыг албан ёсоор сурвалжлан хүргэж байна. Ингээд тус наадмын 5 өдрийн явцын мэдээллийг хүргэе
Универсиад: Монголын волейболын эмэгтэй баг АНУ-д хожигдлоо
Монголын эмэгтэй баг өнөөдөр АНУ-ын багтай тоглож, 0-3 гэсэн харьцаатай хожигдов. Тэд хоёр хожиж, гурав хожигдсон амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж буй. Баг тамирчид маргааш 11-12 дугаар байрын төлөө тоглоно.

Ширээний теннис:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Ч.Мөнхтулга хэсгийн шатанд Замби улсын тамирчин Чанда Мумаг 3-0 гэсэн харьцаатай хожлоо.




Мөн Э.Намуунбайгаль, Б.Эгшиглэн нар өрсөлдөгчөө хожлоо. Э.Намуунбайгаль Замби улсын тамирчин Софи Нхуваг 3-0 гэсэн харьцаатай хожсон бол Б.Эгшиглэн Австралийн Эллен Уокерийг 3-2 гэсэн харьцаатай хожлоо.
Туялзуур сэлэм:
Универсиад наадмын туялзуур сэлэмний Хүнд сэлэмний төрөлд Монгол баг, АНУ-ын эсрэг өрсөлдөж, 24:45 онооны харьцаатай ялагдлаа.










