
Coldplay хамтлагийн тоглолтын үеэр “kiss cam”-д өртөж, цахим орчинд шуугиан тариад буй Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байроныг өнгөрсөн баасан гарагт албан тушаалаас нь чөлөөлжээ.
Astronomer компанийн зүгээс гаргасаа албан ёсны мэдэгдэлдээ, “Astronomer компани үүсгэн байгуулагдсан цагаасаа үнэт зүйл, ёс зүйг эрхэмлэж ирсэн. Манай удирдлагууд биеэ авч явах байдал, үүрэг хариуцлагын тал дээр бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Захирлуудын зөвлөл уг асуудлыг албан ёсоор шалгаж эхэлсэн.” хэмээн онцолжээ.
Astronomer компанийг үүсгэн байгуулагчдын нэг, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Пит ДиЖой Э. Байроны оронд түр хугацаанд гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Цахим орчинд тархаад буй бичлэг дээр Э. Байроны дотноор тэвэрч байсан бүсгүй Кристин Кабот нь 2024 оны 11-р сард Astronomer компанийн Хүний нөөц хариуцсан захирлаар томилогдсон нэгэн аж.
Эх сурвалж: BBC






