
Алдарт Coldplaу хамтлагийн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Бостон хотод хийсэн тоглолтын үеэр дата боловсруулагч Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, тус компанийн хүний нөөц хариуцсан захирал Кристин Кабот нар тоглолтыг үзэж буй хосуудыг санамсаргүй байдлаар том дэлгэцэн дээр харуулдаг kiss камерын дуранд өртсөн нь цахим орчинд шуугиан тариад байна.
Камерын дуранд өртсөн гэдгээ мэдсэн даруйдаа дотноор тэврэлдэж байсан Э. Байрон, К. Кабот нар тэврэлдэхээ больж, Э. Байрон сандран доош сууж, К. Кабот нуруугаа харуулан царайгаа нуусанд Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин, “Хөөх, энэ хоёрыг хараач.
Тэд нэг бол нууц амрагууд эсвэл маш ичимхий улс бололтой.” хэмээн хошигнон хэлж байгаа нь цахим орчинд тархсан бичлэгээс сонсогдоно. PopBase сайтад бичсэнээр уг бичлэг цахим орчинд тархсаны дараа Э. Байроны гэргий Facebook дээрх нэрнээсээ нөхрийнхөө нэрийг хасжээ






