Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп венийн судасны хавхлагын архаг дутагдлаар оношлогдсон талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгджээ.
Түүний хэлснээр 78 настай Д. Трампад сүүлийн хэдэн долоо хоногт хөлийн шагай орчим нь хавдах шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д. Трамп эрүүл мэндийн үзлэгт оржээ.
АНУ-ын Төрийн тэргүүний эмч Шон Барбабелла Ерөнхийлөгч Д. Трампын доод мөчдөд хийсэн өнгөт хэт авиан шинжилгээгээр венийн судасны хавхлагын архаг дутагдал оношлогдсон талаар, мөн уг өвчин нь 70-аас дээш насныханд элбэг тохиолддог болохыг онцолжээ.






