
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга тэнгэрийн хүлэг болжээ. АХ–ын 100,101 жилийн наадмын зургаа, 103 жилийн ойн баяр наадмын түрүү азарга билээ.
Дааган цагаас хурдалсан хонгор үрээг авсан С.Гал-Эрдэнэ эрх хонгор аальтай, номхон дөлгөөн занг нь чухалчилж, “нандигнаж уралдана аа” хэмээн шийдсэн бөгөөд мөн том охиныхоо нэрийг оролцуулан Нандин хэмээн нэрийдэж байжээ.
УДАМ, УГШИЛ:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Жаргалын Элбэгсайханы
унаган адуу.
Эцэг: Ж.Элбэгсайханы Нэд дуудлагатай Араб хүрэн азарга
Эх: Хонгор гүү
Амжилтын товчоон:
2018 онд даага:
-Орхон аймгийн 40 жилийн ой, төвий бүсийн уралдаанд айргийн дөрөв
2020 онд хязаалан:
-Өнжсөн
2021 соёолон:
Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүү
2022 онд хавчиг:
-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм
-“Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд түрүү
2023 онд хавчиг:
-АХ-ын102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
-Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, төвийн бүсийн
уралдаанд аман хүзүү






