
Монголын Морин Спорт Уяачдын холбооны саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын “Зарим аймгийн баяр наадмын тов тогтоох тухай” тогтоол \2025.6.4\ нд батлагдсан билээ.
Тус тогтоолын дагуу Увс аймгийн 100 жилийн ой баруун бүсийн даншиг наадам долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулагдана.
Дорноговь аймагт Говийн Догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой говийн бүсийн даншиг наадам долоодугаар сарын 29-31 ний хооронд байгуулагдана.
Өвөрхангай аймагт Өндөр Гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой хангайн бүсийн даншиг наадам долоодугаар сарын 24-26 нд зохион байгуулагдана. Дорнод аймагт зүүн бүсийн даншиг наадмыг долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулагдана.
Наймдугаар сарын 8-10 нд морины олимп “Их хурд 10” шигшмэл хурдан морины уралдаан Хүй долоон худагт тус тус зохион байгуулагдана.






