Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
Түүний ард түмэндээ хандан хэлсэн үгнээс онцолбол,
Эшлэл 1. “Наадмын маргааш намар”
- Байгалийн ёс, цагийн эрхээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахыг санаж, хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, аж амьдрал, ажил үйлсээ цэгцэлж, төр, засаг, түмэн олноороо цаг алдалгүй хичээнгүйлэн зүтгэх учиртай.
Эшлэл 2. Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог
- Монгол хүн бүр халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.







