
Дорноговийн М.Бямбадорж 16 жил Улсынхаа наадамд зодоглож, Улсын начин цолны болзол хангалаа.
Тэрбээр,
“Үргэлж туслан, дэмждэг “Дорнод төв” компани, “Шинэ хөдөлгөөн” компани, Алдар спорт хорооны 336 дугаар анги болон бүх хүмүүст баярлалаа. Улсын наадмын дараа энэ сарын 29, 30, 31-нд манай Дорноговь аймгийн Данзанравжаагийн ой болно.
Нутгийн зон олон минь Данзанравжаагийн ойгоороор сайхан наадаарай. Дорноговь аймгийн бөхчүүд маань 18 жилийн дараа энэ сайхан цолыг авлаа, маш их баяртай байна. Энэ жилийнхээ бэлтгэлийг Алтан спорт хороо буюу Өсөхирээдүй харцага багш дээрээ очиж бэлтгэлээ хангалаа.
Улсынхаа баяр наадамд 16 жил зодоглож байна. 16 жилийн дараа Начин боллоо. Хамгийн түрүүнд аав, ээждээ баярлалаа гэж хэлье.
Дорноговь аймгийн Айраг суманд суугаа аав Баасанжав, ээж Мөнхжаргалдаа маш их баярлаж явдаг шүү, та 2 минь урт, удаан насалж , аз жаргалтай байгаарай” гэлээ.







