Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж буй.
Энэ үеэр ил задгай хог харагдахгүй байгаа нь сайшаалтай. Энэ талаар Зам талбайн үйлчлэгч Х.Тэмүүжин:
Энэ жил хүмүүс хогоо бага хаяад байна уу, бид сайн ажиллаад байна уу мэдэхгүй юм. /инээв/ Ямартай ч манай багийн хувьд 20 гаруй ажилтантай өдөр, шөнөөр ээлжилж байгаа. Бусад компаниуд ч мөн ийм хуваариар ажиллаж байна. Гадаа халуун байгаа хэдий ч модны сүүдэр бараадан хэвтэж Монгол наадмаа тэмдэглэх сайхан байна. Та бүхэн минь хогоо хогийн саванд хийж соёлтой сайхан наадаарай.






