
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадам өнөөдөр \2025.7.11\ нд эхэлнэ.
Өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааныг эргэн саная.
Тулгар төрийн 2233 жилийн ой, Их Монгол Улсын 818 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглов.
Улсын цол авсан бөхчүүд:
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайнжаргал. Тавын даваанд Улсын гарди Б.Гончигдамбаар тав давж. Зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрлээр зургаа давж Улсын харцага цол хүртэв.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн арслан Д.Төрболд
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан М.Амарсанаа
Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Л.Энхсаруул нар улсын начин цол тус тус хүртсэн билээ.
Цолоо ахиулсан Улсын цолтой бөхчүүд:
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Улсын начин Э.Ууганбаяр улсын харцага. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Улсын начин Д.Хүдэрбулга Улсын заан цол тус тус хүртэв.
Дархан аварга төрсөн тэр жилийн наадам
Энэ жилийн баяр наадмаар шинэ мянган гарснаас хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол бөхийн манлай цол болох Дархан аварга цолтон төрсөн наадам болсноороо онцлог болсон юм. Хүчит бөхийн барилдааны есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяраар ес даван Монгол Улсын Дархан аварга цол хүртсэн билээ.
Нэмэлт мэдээлэл дуулгахад допингийн шинжилгээнд бүдэрч эрхээ хасуулан энэ хаврын улирлын заалны барилдаанд барилдаж эхэлсэн Улсын арслан Э.Оюунболд Улсын наадамд зодоглохоор бүртгүүлээд байгаа бол. Өнгөрсөн жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв даван допингийн шинжилгээнд бүдэрсэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассан байсныг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос нэг жил болгон бууруулах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр цэргийн арслан Г.Жамбалдорж долоодугаар сарын 13-аас бүх шатны барилдаанд барилдах эрх нь нээгдэж байна.