Маргааш азарга, их насны морьд уралдана

Тулгар Төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өчигдөр/2025.07.09/ боллоо. Энэ жил Буриад сурын харваанд 240 харваач шинэлэгдсэн дүрмээр буюу 48 сумаар мэргэнээ тодруулав.
Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, спортын дэд мастер Цэвээндоржийн Ганбаатар 47 оноогоор түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн харваач Загдаагийн Болормаа 44 оноогоор түрүүлж, улсын мэргэний болзол хангасан байна.