Маргааш азарга, их насны морьд уралдана

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Налайх дүүргийн баяр наадамд 128 бөх зодоглолоо. Улсын гарди Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан тус барилдаанд улсын гарди хоёр, заан гурав, харцага зургаа, начин 29 барилдлаа.
Ингээд бөхчүүдээс Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь долоо даван түрүүлж, 29 насандаа аймгийн арслан боллоо. Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү үзүүрлэснээр аймгийн заан цолонд хүрлээ.
Ө.Батсуурь 2022 оны Бүх цэргийн наадмаар үзүүрлэснээр цэргийн заан болж байсан юм.