
АНУ-ын Техас мужид ширүүн аадар борооны улмаас Гуадалупе голын эрэг дагуу байрлах бүс нутгууд үерт автаж, үерийн улмаас багадаа 24 хүн амь үрэгдэж, зусланд амарч байсан 20 гаруй хүүхэд сураггүй алга болжээ.
Өнгөрсөн баасан гарагт тус мужид хэдхэн цагийн дотор олон сарын хур тунадастай тэнцэх хэмжээний бороо орж, голын эрэг дагуу байрлах байшин барилгууд, зуны зуслангуудыг усанд автуулсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аврагчид завь болон нисдэг тэрэгний тусламжтай эрэн хайх ажиллагаагаа явуулж байна.
АНУ-ын Цаг уурын үндэсний алба Техасын Керр тойрогт онц байдал зарлаад байгаа ба тус тойргийн шериф Ларри Лейтагийн мэдээлснээр үерийн улмаас тус бүс нутагт багадаа 24 хүн амь үрэгджээ.
Түүнээс гадна Техас мужийн эрх баригчид өнгөрсөн баасан гарагийн орой Camp Mystic охидын зуны зусланд амарч байсан 750 охидоос 23 нь сураггүй алга болсон тухай мэдэгдсэн ба охидыг эрэн хайх ажиллагаанд 14 нисдэг тэрэг, олон зуун аврагчдыг дайчлан ажиллаж буй тухай онцолжээ.
Эрх баригчдын санааг хамгийн ихээр зовоож буй зүйлсийн нэг нь зуны улиралд олон тооны иргэд Гуадалупе голын эрэг дагуу явган аялал хийж, байшин түрээсэлж амардаг ба тус бүс нутагт 10 гаруй хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулдаг аж.
Эх сурвалж: The Guardian