
Монгол орны нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу, 49 хувьд хэвийн байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас ахиу орсон бол агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэжээ. Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байна.
