ЦЕГ: худалдагчийн биед халдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах саналаа хүргүүлсэн

Хилийн боомтуудын ирэх сар буюу долдугаар сард ажиллах, түр хаах мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, Монгол-Оросын авто замын хилийн боомтууд буюу Тэс, Боршооо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх нь долоодугаар сарын 10-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон долоодугаар сарын 16,17-ны өдрүүдэд түр хаах ажээ.
Монгол-Хятадын авто замын хилийн боомт буюу Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд долдугаар сарын 11-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд түр хаана.
