
Сүүлийн өдрүүдэд Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь Боловсролын сайд П.Наранбаярыг сургуулиудын Менежментийг дэмжих нэрээр төрийн өмчийн 120 сургуульд хуваарилан хамаарал бүхий Төрийн бус байгууллагатаа татан төвлөрүүлсэн гэх.
Угтаа энэ төсөл нь 2022 онд тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн үед эхэлсэн байдаг. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ
Л.Энх-амгалан сайдын үед энэ ажил ингээд эхлээгүй билүү. Сайхан мэдээ байна гээд баярлаж байлаа тухайн үед. Одоо хийж эхлүүлсэн ажлаа үгүйсгээд, одоогийн сайд нурааж байгаа мэтээр ярьдаг ямар учир шалтгаан байнаа? Хүмүүс чинь бүүр яачихаа вэ? Зөвийг зөв гэж чадахаа больчихсон, өөрийн эрх ашиг л биш бол юу ч байсан эсэргүүцэж, шүүмжилж байх юм.
Засгийн газар солигдсон ч бай салбарын сайд солигдсон ч бай өмнөх сайдын эхлүүлсэн ажил үргэлжлэх учиртай. Өөрийнхөө эхлүүлсэн ажлыг огт хэрэгжүүлж чадаагүй хэрнэ ээ одоогийн сайд нурааж байна гэж ярьж дураараа аашлах эрх байхгүй.