
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайан өөрийн сошиал хуудаснаа:
“Хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр жил ирэх тусам төсөв нэмэгдсэн ч хүчирхийлэлд өртсөн болон өртөх өндөр эрсдэлтэй хүүхдэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд, тасралтгүй, тогтвортой хүргэж чадахгүй, төсвийг үр ашигтай зарцуулахгүй, кейс менежментийг бүтэн зургаар нь тодорхойлж, санхүүжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний дотор Хамтарсан багийн үйлчилгээнд зардал хуваарилагдахгүй зэрэг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан.
Эдгээр асуудлуудыг 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын 236 дугаар тогтоол /“Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”/ батлагдсанаар тодорхой түвшинд шийдвэрлэх боломжтой болсон. Цаашид бид төсвийг үр ашигтай, үр дүнтэй зарцуулах нь чухал байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан, МУ-ын Сангийн яамтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээнд зориулсан санхүүгийн цахим модуль боловсруулсан бөгөөд энэхүү систем нь санхүүжилтийн хүсэлтийн загварыг цахимаар үүсгэх, илгээх, хянах, батлах боломжийг бүрдүүлсэн.
Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сантай болох асуудал Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгагдсан. Энэ хүрээнд Дэлхийн 67 улс оронд хэрэглэдэг “PERIMERO” программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн хүүхэд хамгааллын үйлчилгээнд зориулсан санхүүгийн цахим модуль нь Primero программтай холбогдох юм. Ингэснээр цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүнд хүргэх, төсвийг бодитой, үр дүнтэй зарцуулах боломжтой болно.
Сургалтад хамрагдаж буй нийгмийн ажилтнууддаа амжилт хүсье. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг боловсронгуй болгох, санхүүжилтийн тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сан болон МУ-ын Сангийн яаманд талархал илэрхийлье” хэмээн нийтэлжээ.