
Паралимпын иж бүрэн медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилээ дэлхийн цомд түрүүлэв
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж өндөрлөж манай улсын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс хоёр алт, хоёр мөнгөн медаль зүүж байна.
Өчигдөр /2025.06.23/ эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртсэн ба тэрээр ийнхүү Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа авч байгаа юм.
