
“FIBA 3×3 Women`s Series” цуврал тэмцээнд Австралийн шигшээ баг түрүүлэн аваргаллаа
Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-ий өмнөх сүүлчийн сорилд Монголын шигшээ хасагдах шатанд Украины багт хожигдов.
Харин өнөөдөр /2025.06.20/ эхлэх FIBA 3×3 Ulaanbaatar World Tour-д Сербийн “Лиман”, Германы “Баскетс”, Литвын “Мариямполе, Хятадын “Чонмин” зэрэг топуудтай “Улаанбаатар ММС, “Завхан” багууд өрсөлдөх хуваарьтай байна.
Уг тэмцээнд нийт 9 улсын 12 баг өрсөлдөж байгаа.
Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулснаар зуны олимпын наадмаас бусад төрлийн бүх тэмцээнийг зохион байгуулж буй цор ганц улс болж байна. Энэ төрөл нь олимпод ордог томоохон төрөл бөгөөд Монгол улсад хурдацтай хөгжиж байгаа юм.
Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпийн төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний ач холбогдлын хувьд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 500 гаруй хүмүүсийг эх орондоо хүлээн авна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг 2022 онд байгуулан үүнээс хойш дэлхийн стандартад нийцүүлэн зохиохоор 200 гаруй хүн ажиллаж байгаа юм.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2017 оноос хойш тасралтгүй Олон улсын арга хэмжээ, тэмцээн уралдааныг зохион байгуулж байна.


