Дэлхийн Монголчуудын наадам болно

Маргаашаас эхлэн нийслэл хотод нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 36 байршилд зохион байгуулна
Маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Бямба гарагаас эхлэн ирэх долоо хоногт нийслэлийн найман дүүргийн 36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
Худалдаагаар хонины махыг гулуузаар зарахдаа нэг килограммыг 10,000 төгрөгөөр, үхрийн махыг 13,000 төгрөгөөр буюу хямдралтай үнээр борлуулна гэж УБЗАА-наас мэдээллээ. Өргөтгөсөн худалдааны цэгүүд Ням гарагт амрах бол Бямба гарагт 10:30-17:00, ажлын өдрүүдэд 12:00-19:00 цаг хүртэл ажиллана.
2025 оны зургаадугаар сарын 21-27-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлуудыг танилцуулъя










