
Өчигдөр /2025.06.18/ Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн кабинетад ажиллах сайдуудаа томиллоо. Шинэ байгуулагдсан Засгийн газрын сайдуудын Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцацгаая.
Засагт орсон сайдуудаас хамгийн баян нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бол, “ядуу” нь Байгаль орчны сайд Б.Батбаатар аж. Тодруулбал Б.Чойжилсүрэнгийн зөвхөн өөрийн орлого л гэхэд 10 тэрбум төгрөг бол, Б.Батбаатарын хөрөнгө 20 сая байна. Мөн түүнд мэдүүлсэн орон байр, автомашин бүртгэгдээгүй. Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрамын гэр бүл орлогогүй хэмээн мэдүүлжээ.
Барилга хот байгуулалтын сайдаар Э.БАТ-АМГАЛАН
- Нийт орлого : 302 сая
- Өөрийн орлого: 290
- Гэр бүлийн орлого: 12 сая
Соёл спорт, аялал жуулчлалын сайдаар Ч.УНДРАМ
Өөрийн орлого: 199 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 50 сая төгрөгийн үнэ бүхий нэг зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: 735 сая төгрөгийн гурван тээврийн хэрэгсэлтэй
- Газар: Өмчлөх-700м2-1
- Үнэт эдлэл: 1 тэрбум төгрөг
Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.УЧРАЛ
Өөрийн орлого: 700 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 58 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 3.5 тэрбум төгрөг бүхий гурван орон сууц, хоёр зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: 965 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгсэлтэй
- Мал, аж ахуй: Хонь-150, Адуу-20, Хонь-30
- Газар: 0.07га3 газар эзэмшдэг
- Үнэт эдлэл: 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 6
Шадар сайд С.АМАРСАЙХАН
Өөрийн орлого: 81 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 205 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 107 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Үнэт эдлэл: 225 сая төгрөг
- Авлага: 2.9 тэрбум төгрөг
- Зээл: 100 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 3
Шадар сайд Т.ДОРЖХАНД
- Өөрийн орлого: 62 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 157 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 1 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: 25 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Мал, аж ахуй: Адуу-12 Газар: 0.7га-1 газар эзэмшдэг
- Авлага: 1.1 тэрбум төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 9
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.БЯМБАЦОГТ
Өөрийн орлого: 51 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 692 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 3.9 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, нэг зогсоол, нэг талбайтай
- Газар: Эзэмших-216м2-1, Өмчлөх-227.45м2-1, Өмчлөх-336м2-1, Өмчлөх-372м2-1
- Үнэт эдлэл: 249 сая төгрөг
- Авлага: 4.9 тэрбум төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 13
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Өөрийн орлого: 392 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 366 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 76 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай
- Мал, аж ахуй:
- Хурдан удмын 5 адуутай
- Газар: Эзэмших-2га-1, Эзэмших-29933м2-1
- Үнэт эдлэл: 107 сая төгрөг
- Зээл: 208 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 10
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
- Өөрийн орлого: 65 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 63 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 1.3 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 194 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Мал, аж ахуй: Адуу-70, Хурдан удмын адуу-75, Үхэр-70 Үнэт эдлэл: 70 сая төгрөг
- Зээл: 123 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 1
ХЗДХ-ийн сайд Л.МӨНХБААТАР
Өөрийн орлого: 64 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 44 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 920 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг зогсоолтой
- Тээврийн хэрэгсэл: 170 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Мал, аж ахуй: Адуу-35, Хурдан удмын адуу-12
- Газар: Эзэмших-0.07га-1 газар эзэмшдэг
- Үнэт эдлэл: 150 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 2
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ
Өөрийн орлого: 61 сая төгрөг- Гэр бүлийн орлого: 100 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 975 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 299 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Үнэт эдлэл: 595 сая төгрөг
- Авлага: 2.9 тэрбум төгрөг
- Зээл: 269 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 2
Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ
- Өөрийн орлого: 62 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 62 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 180 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зогсоолтой
- Тээврийн хэрэгсэл: 20 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Мал, аж ахуй: Хонь-190, Ямаа-140, Үхэр-25, Адуу-80
- Газар: Эзэмших-0.04га-1
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.БАТБААТАР
- Өөрийн орлого: 20 сая төгрөг
- Тэрбээр бусад бүх мэдээлэл 0 гэж мэдүүлжээ.
Боловсролын сайд П.НАРАНБАЯР
Өөрийн орлого: 155 сая төгрөг Гэр бүлийн орлого: 50 сая төгрөг- Орон сууц, барилга байгууламж: 730 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зусалнгийн байшин, нэг талбайтай
- Газар: Эзэмших-660м2-1, Эзэмших-700м2-2
- Үнэт эдлэл: 16 сая төгрөг
- Дансны үлдэгдэл: 19 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 7
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АУБАКИР
- Өөрийн орлого: 258 сая төгрөг Гэр бүлийн орлого: 1.2 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 220 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц
- Дансны үлдэгдэл: 5.4 сая төгрөг
- Авлага: 4.5 тэрбум төгрөг Зээл: 60 сая төгрөг
Зам тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН
Өөрийн орлого: 1.8 тэрбум төгрөг- Гэр бүлийн орлого: 9.8 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 4.8 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, хоёр авто зогсоолтой
- Тээврийн хэрэгсэл: 1 тэрбум төгрөгийн хоёр тээврийн хэрэгсэлтэй
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 1
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.ЭНХБАЯР
Өөрийн орлого: 2.2 тэрбум төгрөг- Гэр бүлийн орлого: 483 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 4.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууц, нэг зогсоолтой
- Тээврийн хэрэгсэл: 250 сая төгрөгийн нэг тээврийн хэрэгсэлтэй
- Газар: Эзэмших-326м2-1, Эзэмших-700м2-1
- Үнэт эдлэл: 200 сая төгрөг
- Авлага: 12 тэрбум төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 2
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.БАТШУГАР
Өөрийн орлого: 1 тэрбум төгрөг- Гэр бүлийн орлого: 270 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 583 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: 216 сая төгрөгийн хоёр тээврийн хэрэгсэлтэй
- Авлага: 1.8 тэрбум төгрөг Зээл: 2 тэрбум төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 16
Эрчим хүчний сайдаар Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Өөрийн орлого: 10 тэрбум төгрөг
- Гэр бүлийн орлого: 63 сая төгрөг
- Мал, аж ахуй: Адуу-6
- Авлага: 9 тэрбум төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 42
Эрүүл мэндийн сайдаар Ж.ЧИНБҮРЭН
- Өөрийн орлого: 366 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: Орон сууц-1 Зуслангийн байшин-2
- Авто зогсоол-1 /290 сая төгрөг/
- Мал, аж ахуй: Хурдан удмын адуу-4, Адуу-40, Үхэр-9, Хонь-320
- Газар: Эзэмших-630м2-1, Эзэмших-700м2-1,
- Өмчлөх-700м2-1
- Үнэт эдлэл: 120 сая төгрөг Зээл: 200 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компанийн тоо: 1