
АНУ болон тус улсын хөрш Канад болон Мексик улсад улаанбурхан халдварт өвчний дэгдэлт нэмэгдсээр байна. 2025 он гарснаас хойш Мексикт улаанбурханы халдварын улмаас багадаа 4 хүн, АНУ-д 3 хүн нас баржээ. Канад болон Мексик улсад сүүлийн хэдэн арван жилд байгаагүй олон тооны тохиолдлууд бүртгэгдээд байгаа ба ДЭМБ Америк тивд улаанбурхан өвчин тархах эрсдэл өндөр байгааг анхааруулж, иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамрагдаагүй нь тус өвчний дэгдэлт нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэдгийг онцолжээ. Мексикт 5-р сарын сүүлийн байдлаар улаанбурхан өвчний 1520 тохиолдол бүртгэгдсэн бол 1998 онд улаанбурхан өвчнийг устгаж чадсан улс болсноо зарлаж байсан Канадад 2755 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 27 жилд тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлуудын тоог давсан үзүүлэлт аж. АНУ-д он гарснаас хойш багадаа 1168 тохиолдол бүртгэгдсэний 80 орчим хувь нь Баруун Техас дахь өвчлөлийн голомтоос эхлэлтэй бөгөөд уг бүс нутгаас Нью Мексико, Оклахома цаашлаад Канад руу өвчин тархсан байх магадлалтай аж. АНУ-ын хувьд 2000 онд улаанбурхан өвчнийг устгаснаа зарлаж байсан ба энэ удаагийн дэгдэлт нь 2000 оноос хойш бүртгэгдсэн улаанбурхан өвчний хоёр дахь том дэгдэлт юм.
Эх сурвалж: Healtline