
Өнгөрсөн баасан гарагт ОХУ Украины хэд хэдэн мужид дроны болон пуужингийн цохилт үзүүлжээ. Уг агаарын цохилтын улмаас зөвхөн Харьков хотод л гэхэд багадаа 3 хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан талаар тус хотын дарга Игорь Терехов мэдэгджээ. ОХУ-ын энэхүү цохилт нь өнгөрсөн ням гарагт Киев Оросын агаарын нисэх хүчний баазуудыг бөмбөгдсөний хариуд авч буй арга хэмжээ гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Киев оросын сөнөөгч онгоцнуудыг устгаснаар В. Путинд Украиныг бөмбөгдөх шалтаг өгсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр АНУ-ын Сенатын ОХУ-ын эсрэг боловсруулсан хориг арга хэмжээнүүд бүхий хуулийн төслийн тухайд тэдгээр хориг арга хэмжээнүүд ОХУ-д хүчтэй нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Reuters